Хөгжим бол бидний хэл
17 цаг 17 минутын өмнө Нийтэлсэн DarkLight0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 7
Сайхан эрчүүдэд би харамгүй дурладаг
2012 оны 04-р сарын 29 Нийтэлсэн DarkLight0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 15
Би зүүдэндээ хайртай болчихож...
2012 оны 04-р сарын 10 Нийтэлсэн DarkLight0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 27
Өдөр бүр ядаж нэг дуу сонсож, уран зураг үзэж, мэргэн үг ганцыг ч болов уншиж байх хэрэгтэй
2012 оны 02-р сарын 25 Нийтэлсэн DarkLight2 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 103
Би ердөө л навч...
2012 оны 02-р сарын 11 Нийтэлсэн DarkLight
Би навч, ердөө л навч
Бусдын сэтгэлд гуниг төрүүлж
Буцах болоод ирэх цагийг
Бурхнаас түрүүлж авчирдаг
Буй байгалийн элч
Би навч, ердөө л навч
Явж, явсан шигээ ирж чаддаг
Ирж, ирсэн шигээ буцаж чаддаг
Газрын хэлээр гасалж
Тэнгэрийн нулимсаар ундаалдаг
Би навч, ердөө л навч...
Учир мэдэх нөхдүүд нь хэнийн вэ гэдгийг нь мэдэх биз. Мэдээж Хориглож байсан ч даашинзийг минь тайл...
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 30
Дараагийн амьдралдаа та харин охин минь болж төрөөрэй!
2012 оны 02-р сарын 07 Нийтэлсэн DarkLight
Гайхалтай урнаар бүтээсэн зүйлүүд ганцаар тогтохгүй хэд хэд байна аа.
Ч.Батцэцэг Инээмсэглэлийн эрэлд...
Ижийгээ би тээр үзлүү яалаа?
Хорь гарчихсан байж хойморт нь өдөржин хонхойж
Хоол нэхэж, хормойд нь чирэгдэж явна би, ээжийнхээ
Хийж өгсөн хоолыг нь голон байж хороочихоод
Хээтэй гангар шаазанг нь шидэн байж хялайчихаад
Угааж өгсөн хувцасыг нь хуучин гэж шидлээд
Унтаж боссон хэвтрээ хэвээр орхиод гарсан би...
Сүүгээр угжсан үнэр нь сүрчигний аагинд алдарч
Сүлжиж өгсөн гэзэг нь бүжгийн талбайд задарч
Сүвлэж хадсан товч нь эрийн энгэрт тасрахад
Сүсэглэж залбирах ижийнхээ санаа алдахыг нь мэдэрлээ...
Үүр шөнийн заагаар үүрэндээ халамцуу ирэхэд минь
Үс нь буурал эмгэн үүд тосон угтахад, би гайхав
Санаа зовнин үрээ хүлээсэн ээжийн минь
Санчиганд нь хяруу унасан нь тэр байжээ...
Өчигдрийн дарсанд шартаж хөмсөг зангидан сэрэхэд
Өглөөний цай оронд барьж сэвлэг илсэн ээжийнхээ
Тэнэмэл үрээ гамнаж зэмлэсэн хэдэн үгэнд нь
Тэнэг би ойворгон загнаж, ижийгээ тээр үзлүү яалаа?
Ааваа нэхэн агсам тавихад минь шөнөжин уйлж
Ачлал умартан тунирхахад минь өдөржин аргадаж
Гээсэн нойроо нөхөх гэж орондоо хөглөрөх үрээ
Гэртээ өнжлөө гэж баярлахдаа өвчнөө мартдаг ижий
Утасны хонхонд хөл алдаж ухасхийн гүйхэд минь
Урдах цайгаа хөртөл бодолд дарагдсан, ээж минь
Үрээ ухааруулах гэсэндээ үхлээрээ айлгах ижийнхээ
Үнэн сэтгэлийг нь анзааралгүй үүдээ саваад гарлаа би...
Харанхуй гудамжинд ганцаар явахдаа би ээжээ бодлоо
Халамцуу хүмүүс хажуугаар зөрөхөд би ижийгээ саналаа
Золбин нохой замд боргоход би "ЭЭЖЭЭ" дуудан цочлоо
Зовхио чилтэл хүлээсэн ижийгээ хараад, би уужирлаа...
Уургийг нь гувшиж хүн болчихоод
Усыг нь цутгуулж амьд гарчихаад
Ухаажсан билүү би, ижийхээ амьдад
Унтах нойрыг нь төрсөн цагаас хугасалчихаад
Урсах нулимсийг нь өссөн цагаас барчихаад
Уучлаарай гэж хэлсэн билүү би, ижийдээ
Бурханг царайчилж үрээ даатгадагт тань
Бурууг минь өршөөж бусдаас өмөөрдөгт тань
Өвдөхөд өмнөөс минь уйлдагт тань
Үрдээ хорогдохдоо үхэж чаддаггүйд тань
Ээж тандаа охин нь баярлалаа гэж хэлье
Энэрэл харам хорвоод ижийгээ дуудаж залбиръя
Үр тань таныгаа үүрээд явъя, нуруундаа биш ч сэтгэлдээ тээе
Үлдсэн амьдралаа хамтдаа туулъя, үүрд биш ч үхтэл хамт байя
Дааж баршгүй ачийг тань марталгүй заавал хариулъя
Дараагийн амьдралдаа та харин охин минь болж төрөөрэй!
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 48
Сэтгэл догдлуулсан кино-My name is Khan
2012 оны 02-р сарын 07 Нийтэлсэн DarkLight
Дөнгөж сая My name is Khan гэдэг Энэтхэгийн гайхалтай уран бүтээлийг үзлээ. 2010 онд дэлгэцнээ гарч байсан энэхүү киноны гол дүрийн залууг Rizwan Khan гэх бөгөөд тэрээр нэгэн үзэсгэлэнтэй үсчин бүсгүйд дурлаж улмаар гэр бүл болсноор энэхүү киноны гол үйл явдал эхэлдэг. Хэдийгээр энэ киноны гол дүрийн залуу өвчтэй, түүнээсээ болоод чанга дуу чимээ мөн шар өнгийг тэвчиж чаддаггүй боловч тэрээр арьс өнгөний үзэл, хайрынхаа төлөө хүчтэй зоригтой байж, тууштай тэмцэж чадсан юм. Хорвоо дээр муу үйл хийдэг муу хүн, сайн үйл хийдэг сайн хүн гэсэн хоёрхон л төрлийн хүн байдаг гэж түүний ээжийн сургадаг байсан сургаал түүнийг ингэж хүн төрөлхтөнд туслахад нь ч нөлөөлсөн биз. Rizwan Khan муу хүн биш, бас тэр алан хядагч биш юм.
Хайр гэж ямар агуу вэ? Мөн хүн том гэж хойш тавилгүй тавьсан зорилгодоо үнэнч мөн туушдаа байвал хүршгүй бүтэшгүй зүйл гэж үгүй гэдгийг энэ киноноос мэдэрлээ. Гэхдээ энэ хүнийг хөдөлгөсөн хамгийн гол хүч нь хайрын хүч, хайр л түүнийг хэн ч танихгүй энгийн нэгнээс олны таашаалыг хүртсэн нэгэн болгосон юм, Хайр л түүнийг хүн төрөлхтний төлөө зүтгэхэд хүргэсэн юм. Энэ кино 165 минут үргэлжлэх боловч уйдаад унтахааргүй инээлгэсэн, сэтгэл догдлуулсан, уйлуулсан, уур хүргэсэн үнэхээр төгс бүтээл. Үзсэндээ, Амьдралынхаа 165 минутыг энэ кинонд зарцуулсандаа баярлаж суунам.
Өшөө хорслоор миний хэзээ ч хүрч чадахгүй оргилд Khan хайр сэтгэл энэрлээрээ хүрч чадлаа. Энэ үгийг сонсоход, уншихад л энэ киног үзэх сэтгэл таньд төрөх байх аа.
Аа тийм түүний нэрийг Кан гэдэггүй Хан хэлний угаар Х, Хан шүү. Тэрээр өөрийг нь Кан гэхэд дургүй.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 48
Эгэл жирийн бид
2012 оны 02-р сарын 05 Нийтэлсэн DarkLightТа бидний хүүхэд байхдаа цээжилдэг байсан Монгол хүн бүрийн сайн мэдэх Би Монгол хүн шүлгийн зохиолч Ч.Чимид түүний Эгэл жирийн бид яахын аргагүй сайхан шүлэг. Хамгийн сэтгэлд үлдсэн мөр нь:
За эхлэе...
Нэвтэрхий толийн зузаан ботиос
Нэр овог маань олдохгүй,
Нэвсгэр номын аль ч хуудаснаас
Нэрийн хураангуй
Жагсаадаг газраас
Бидний нэр олдохгүй
Биеийн байцаалт гарахгүй
Нэр төргүй дээ
Нэмэр болдоггүй дээ
Тэр биш,
Эгэл жирийн гэдэг
Энгийн томъёололд
Бид багтдаг,
Түүх сударт
Түмэн гэдэг
Нэртэй явдаг,
Дайн дажин болбол
Дайчилгааны түрүүнд бид ордог,
Дайсанд хэрэв алагдвал
Дундаа нэг хөшөөтэй байдаг
Хөдөлмөрийн цаг болбол
Хүүхэд шиг шалмаг явдаг
Хөлсний төлөө биш
Хүний төлөө зүтгэдэг
Яндангаар өдрөө хэмживч
Цалингаар сараа тооловч
Хожлын төлөө сэрдэггүй
Ажлын төлөө зүтгэдэг
Ашгийн төлөө улайдаггүй
Түшгийн төлөө явдаг
Адуу малаар тал дүүргэж
Анжисны ирээр хөрс эргүүлдэг
Ачаа тээж
Ан хийдэг,
Айл болж
Амьдарч суудаг
Уулнаас алт нүүрс малтаж
Уснаас загас жараахай шүүж
Тариа тарьж
Талх барьдаг,
Дарс нэрж
Царс унагаадаг
Үнэхээр ч бид
Үлгэрийн баатар биш
Нээрэн ч бид
Нэрлэхээр улс биш,
Суут нь биш
Цуут нь биш
Гарамгай нь ч биш,
Давамгай нь ч биш,
Эгээ л бид
Эгэл хүмүүс
Жинхэнэ ёсоор
Жирийн хүмүүс
Тэгэвч
Зүрхтнийг бид төрүүлдэг
Зоригтныг бид гаргадаг
Уран үгтэй зохиолч
Дуран хараатай шинжээч
Уяхан хоолойтой дуучин
Туяхан бэлхүүстэй бүжигчин
Октябрийг хийдэг хувьсгалч
Огторгуйг эзэмшдэг нисэгч
Бидний эхнэрүүдээс төрдөг
Тэдний сүүгээр торнидог
Орчлон дэлхийн хамаг нандин бүхэн дээр
Олон орны хөлөг онгоц бүр дээр
Алхны минь мөр бий
Алганы минь ор бий
Үнэний төлөө хувьсгал бүхэнд
Түмний төлөө тэмцэл бүхэнд
Хүчний минь охь бий
Хүслийн минь эх бий
Төрсөн нутгий минь асуувал
Алтан дэлхийн
Нутаг бүхнийг нэрлэнэ
Төрөл садангий минь асуувал
Ариун санаат
Хэн бүхнийг дурсана
Насы минь яг мэдье гэвэл
Намтры минь бүрэн бичье гэвэл
Боолын нийгмээс аваад
Боссон тэмцсэнээ тоочно
Их Ленинээр удирдуулаад
Цэх зогссоноо ярина
Нэгд нэгэнгүй бичье гэвэл
Нэвтэрхий толь ч багтаахгүй
Боть ботиор тэмдэглэе гэвэл
Богинохон ч яриад бүтэхгүй
Эгэл жирийн гэдэг
Энгийн томъёололд
Бид байдаг,
Түүх сударт
Түмэн гэдэг
Нэртэй явдаг
Тэгэвч дүйхийг бид хийдэг
Түүхийг бид бүтээдэг
Бидэнгүй бол
Гэрэлт нар ч тунгалаггүй
Бидэнгүй бол
Гэгээн дэлхий ч тэнхлэггүй
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 43
Хосгүй танаас эрхэм эрдэнийг Хорвоод би чинь харсангүй дээ...
2011 оны 11-р сарын 10 Нийтэлсэн DarkLightНэг өдөр бичиг цаасаа янзалж, цэгцэлж байгаад ээжийнхээ залуудаа юм тэмдэглэж, хөтөлж байсан дэвтрийг санаандгүй олоод үзчихлээ. Тэр дэвтэр дээр нээх гоё үгтэй шүлэг байсан юм. хайрын уу? үгүй ээ нутгийн. Сүүлд тог тасраад ээжтэйгээ хамт хэвтэж байхдаа тэр дууг дуулуулсан юм. Яагаад ч юм сэтгэл гэгэлзээд нутагтаа очмоор санагдаад тогтож сууж чадахгүй байж билээ.
Саяхан телевиз асаатал миний нутгийн талаар нэвтрүүлэг хийчихсэн гаргаж байна. Байгалийг нь сүйтгэж байна, зөвшөөрөлгүй алт олборлож байгаа харийн компаниуд олширлоо гэсэн агуулгатай, нутаг минь бөөн хятадаар дүүрчихэж гэдгийг тэр нэвтрүүлгээс олж мэдлээ. Алтны үйлдвэр нутагт минь байх нь байсан гэхдээ тэгж түгшүүрийн харанга дэлдэхээр аюултай байгаагүй л юмдаг. Харин орос ах нар л ихтэй байсан. Тэгээд ч тэр юмуу миний орос хэлний дуудлага сайн шүү ккк. За тэр яахав Одоо харин Хятадууд суурьшсан гэсэнд жаахан онцгүй л байна. Бид чинь гэрийнхээ хаяанаас гүзээлзгэнэ түүж идээд, гол явж сэлэх яамдаа мойл түүж иддэг байж билээ. Хаяадаа голын эрэг дээр гэр бүлээрээ очиж оройн хоолоо хийж идэж үдшийг өнгөрүүлчихээд харьдаг тийм л сайхан нутагт хүүхэд насны сайхан муухай бүх мөч өнгөрсөн дөө. Халуун усыг хананаасаа авч, цэвэрхэн байранд тохилог амьдарч хашаандаа төмс, хүнсний ногоо, цэцгийн мандал тарьчихсан хөдөө бүр тосгон гэхэд сумаасаа өндөр хөгжилтэй, хүн ард нь нэгэн гэр бүл шиг тэр жаахан нутагт эвтэй найртай аж төрдөг байж билээ. Харин тэр нэгэн жил ихэнхи улс нь хот руу шилжсэн их нүүдэл эхэлсэн дээ.
Сүүлд Улсын их баяр наадмаар очиход, замд угтдаг ой мод минь түймэрт автаад хожуулууд л үлдэсэн байсан. Өөрийн эрхгүй сэтгэл шимширч билээ. Аргагүй дээ алдарт МИ8 сөнөөгөөд авсан түймэр. Магадгүй хэвлийг нь сэндийчээд алтыг нь ухаад байхаар байгаль эхийн хилэгнэл байсан ч байж болох. Нэг тийм байгалйин сонин үзэгдэл болж байсныг тод санаж байна.
Нутагтаа байгаа хужаа нарын гарган эрх мэдэлтэй болчихвол нүүр бардам очихсон.
Энэ дууны шүлгийг уншаад нутгаа та санах ч юм билүү. Магадгүй зун болж амралт эхлэхээр хүлгийн жолоог нутгийн зүг залах ч юм билүү.Магадгүй нутаг тань хэн нэгний буруутай үйл ажиллагаанаас болоод сүйдэж байгаан биш биз. Биднийг энд ажилч шоргоолз шиг ажил сургууль гэж байхад Монголыг Хятад худалдаж аваад эзлэх нь.
Нутгийн бараа
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 59
Эгэл бүсгүйн эзэндээ хүрэхгүй захиа
2011 оны 10-р сарын 31 Нийтэлсэн DarkLight
Миний зүрхний эзэн хонгорхон чи минь сайн биз дээ.
Чамайг хайрласан эгэл бүсгүй илчилж зүрхлээгүй хайр, нээж амжаагүй сэтгэлээ зориг гарган энэ мөчид цагаан цааснаа буулган хэзээ ч хүрэхгүй чамдаа хаяглан сууна. Одоо намайг зүрхнийхээ харанхуй мухарт түгжиж орхиод гэрэл гэгээ рүү тэмүүлж байгаад чинь би гомдоогүй ч гэлээ энд дэндүү харанхуй бас их хүйтэн байна хайрт минь. Чинийхээ дулаахан амьсгалыг мэдэрдэг байсан болохоор урьд нь энд дэндүү сайхан байжээ. Харанхуйд бүдчиж явахдаа учирсан зүрх болгоныг нэг алхам дөхөхөд хоёр алхам ухрахдаа, чам руугаа улам бүр тэмүүлж наашаа гэсэн сэтгэл болгоныг цаашаа гэж түлхсээр хэдийн гурван жилийг ардаа шидлэчихэжээ.
Эргээд харахад өнгөгүй, гунигтай ертөнц намайг даллах юм. Би тэсгэлгүй буцдаг. Энэ харанхуй бүүдгэр ертөнцөд ганц татагдсан зүйл нь чи минь, зөвхөн чи минь л болохоор би эргэж харах тоолондоо би буцсаар л байх болно. Чинийхээ инээмсэглэл, дулаахан гар, хүүхэд шиг зан, зөөлөн сэтгэлийг чинь яаж би мартах билээ. Харин би энэ зовлонгоосоо чимх болтугай жаргалыг амталдаг болохоор өдийг хүртэл тэсээ юм болов уу даа. Цаашдаа энэ зовлонгийн далай дундах хэсэгхэн жаргал маань намайг хаа хүргэхийг эс мэдэх ч гэлээ би түүнийг даган явахад ямагт бэлэн байх болно. Нар ээж болжмор жиргэж, өнгө алагласан аралд хүргэлээ ч, хөлдөж сөнөсөн мөсөн уул руу дагууллаа ч хайрт минь чамдаа гомдохгүй болохоор чи минь эрх дураараа нис, энэ л миний чамайг хайрлах хайрын минь илэрхийлэл болог.
Гэнэн балчир насны минь тодоос тод дурсамж, ухаан бодолд минь гүнээс гүн шигтгэж гялалзах өчүүхэн жижиг од шиг өдрөөс өдөрт алслан холдох нь илүү үнэ цэнийг дагуулахын хамт өнчин гунигийн урин дуудаад байгаа ч юм шиг.
Хайр хайрын дээдээр чамайгаа би нууцхан хайрлаж, хан хорвоод хэн нэгний төлөө залбирч яваадаа би өөрөөрөө бахархдаг, харин чи минь намайг одоо даанч мэдэхгүй. Нулимс дуслуулж дэрээ норгож хоноогүй ч гэлээ хайрт минь би зүүдэндээ чамтайгаа уулзаж зүрхээ баярлуулж өөрийгөө хуурч хоносон шөнө бүхий л амьдрал минь байсан юм шүү. Одоо чи минь эрх дураараа нисч олон охидын дунд хорвоог самарч яваа байх.
Хэзээ нэгэн цагт үрийн зулай үнэрлэчихээд хэн нэгнийг би хайрлаж байсан юм гээд намайгаа дурсан санаарай хайрт минь. Тэр үед би ч гэсэн эхийн сүүгээр үрээ амилуулж, өөрөөсөө унагасан үрээ чамайгаа хайрласан хайраараа өлгийдөн сууж байх болно. Хэдий бид уудам амьдралын хэсэгхэн хугацаанд хамт байсан ч гэлээ бүхий л цаг хугацааг би чамтайгаа хамт туулсаар байх болно. Магадгүй үүнийг чи минь мэдэхгүй.
Ижий аавыгаа хайрлаж амжаагүй тэр их хайраар чамайгаа хайрласанд минь эцэг эх минь гомдож туниагүй, ээж минь элгэндээ тэвэрч, аав минь үсийг минь үнэрлэхдээ надад бүр их хайрыг бэлэглэсэн юм. Хожмын нэг өдөр чамтайгаа би уулзахдаа өөр нэгэн зүрхтэй, өвөр дүүрэн хүүхэдтэй, өнөр өтгөн гэр бүлтэйгээ хамт таарах байх. Тэр үед ч гэсэн би чиний төлөө залбирсаар байх болно гэдгийг битгий мартаарай хайр минь.
Хайр бүхний гэгээн нь анхны хайр юм.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 53
Би чамайг хүлээнэ ээ гэсэн ганцхан өгүүлбэр
2011 оны 10-р сарын 20 Нийтэлсэн DarkLight
Би чамайг хүлээнэ
Сүүлийн өдрүүдэд миний сэтгэл баяр хөөрөөр гийж би гэдэг хүн эгээ л энэ орчлонгийн хамгийн аз жаргалтай хүн юм шиг л байх боллоо. Яагаад вэ гэвэл би нэг захиа хүлээж авсан юм.
Хэрэг явдлыг эхнээс нь ярихад:
Би хятадад ирэхээсээ өмнө дотоодынхоо хэлний сургуулийн ангид хятад хэлийг нэг жил үзсэн юм. Хичээл нь долоо хоног бүр ажлын бус цагаар буюу орой 7-9 цаг хүртэл 2 цагаар хичээллэдэг байв. Миний сонгож орсон ангид надаас бусад нь нэлээд настайвтар хүмүүс байлаа. Би гэдэг хүн их хөгжилтэй байх дуртай, дуу цангинасан орчин л надад таалагддаг гэтэл энэ ангид би хүссэнээрээ хөгжилдөж чадахгүй болохоор ганцаардаж уйдах үе олонтаа таарна даа. Тэгээд л өөрийн үеийн хөгжилтэй хүмүүс ирээсэй гэж их хүсдэг боллоо. Ингэж өдөр хоног өнгөрсөөр хагас жил шахам сурчихаж, Хятад хэлийг ч багагүй судлалаа. Гэтэл манай ангид нэг бүсгүй шилжиж ирсэн юм. Тэрээр өөрийгөө Сарнай гэдэг аялал жуулчлал газарзүйн ангийн хоёрдугаар курсын оюутан гэж танилцуулсан юм. Тэр аль хэдийн 2 жил Хятад хэл судалсан гэхдээ бичгийн хэлэндээ сайн, ярих тал дээр асуудалтай байсан учраас манай ангийг сонгож орж ирсэн гэж тайлбарлалаа. Түүнийг анх харахад их үзэсгэлэнтэй, өндөр нуруутай, том алаг нүдтэй, үйл хөдлөл нь цаанаа л нэг ихэмсэг байлаа. Сүүлд нь бодоод байхад уян зөөлөн, сэргэлэн цовоо, үргэлж сэтгэл хангалуун явдаг өөдрөг нэгэн болохыг мэдсэн юм. Мөн сэтгэлдээ юу бодож байгаа нь царайд нь илхэн харагдаг тийм л гэнэн цайлган бүсгүй байлаа. Түүний нүдийг ширтээд бүх л зүрх сэтгэлийг нь мэдэж болохоор тунгалаг ариун нүд нь түүнийг улам их чимэх нь юутай сайхан. Түүний манай ангид орж ирсэн явдал нь миний уйтгарт амьдралд гэрэл гэгээ нэмэх шиг л боллоо. Тэр үед дотроо хэр их баярласаныг үгээр илэрхийлж үзгээр бичихийн аргагүй юм.
Тэр маш сайн суралцдаг. Хичээл дээр илтгэл тавихдаа өвөрмөц санаануудыг гаргаж ирэн бусдыг дандаа гайхшруулдаг их ухаантай охин. Би ч гэсэн түүнийг их биширдэг. Үнэхээр ч бишрэхгүй байхын аргагүй бүсгүй байж билээ. Ингээд би гэдэг хүн ч их хичээж сурж эхэллээ. Маш их хугацаагаар хичээлээ давтаж, ном уншиж, их ч зүйлийг эргэцүүлэн боддог боллоо. Би хэдий эрэгтэй хүн боловч нэг л мэдэхэд үйл хөдлөлөө цэгнэх төдийгүй түүнтэй нууцхан өрсөлддөг болчихсон байлаа. Тийм дээ ч миний хятад хэлэнд их том ахиц гарсан юм. Энэ үеэс тэр надад анхаарлаа хандуулж байгаа нь мэдрэгдэж эхэллээ. Намайг багшийн асуултанд өөртөө итгэлтэй хариулах болгонд тэр надруу харан инээмсэглэдэг болсон юм. Энэ инээмсэглэл ямар учиртай юм бол? Би нэг номын хэнээтэн юм шиг харагдсан юм болов уу? Эсвэл надад зориг нэмэх гэж ингэж инээсэн юм болов уу? За аль нь ч байсан тэр инээмсэглэл сайн санааны нөхөрсөг нэг л дотно сэтгэгдэл төрүүлсэн юм. Би энэ мэдрэмжээ алдсан гэж бодохгүй байгаа шүү.
Нэг өдөр хичээл тарсны дараа би түүнийг хамт кофе ууя гэж урилаа. Энэ бол миний удаан бодож байж гаргасан шийдвэр байсан юм. Сэтгэл нэг л тогтворгүй сандраад, түүнийг зөвшөөрөхгүй бол яана аа хэмээн айж байлаа. Хэн мэдэхэв дээ. Тэр харин зөвшөөрсөн шүү. Миний сэтгэл ихэд хөдөлж билээ. Хэзээ ч мартагдахааргүй яриа бид хоёрын дунд өрнөсөн юм. Тэр төгсөөд орчуулагч болох гэж байгаа гэхдээ хятад хэлээ энэ хоёр жилийн хугацаанд төгс болгох хэрэгтэй байгаагаа надад хэлэхэд нь би чамайг хятад хэлээ сайн сурч чадна гэдэгт чинь итгэдэг гэхэд тэр минь гэнэн цагаахнаар ингэж хэлсэн юм. Чиний хэлдэг чинь бол зөвхөн нэг тал нь шүү дээ. Үнэндээ Би хүнд хэцүү байгаа үедээ, түүнийгээ илэрхийлж гаргахыг хүсдэггүй. Ямар ч хүн өөрийнхөө давуу талыг, сайн зан чанарыг л илэрхийлж гаргахыг хүсдэг шүү дээ. Бусад хүмүүст өөрт хэцүү байгаагаа харуулах нь тун таагүй хэрэг. Өөрийн асуудлаа өөрөө л шийддэг байх хэрэгтэй тийм болохоор би байнга л сэтгэл хангалуун байгаа мэт дүр үзүүлдэг.
Түүний ингэж ярихыг сонсоод би их өхөөрдөж билээ. Тэр одоо дөнгөж 20 настай гэтэл хэдий нь байр сууриа эзэлсэн эмэгтэй хүний бодол санаа байсан юм. Би ч гэсэн түүнд өөрийнхөө тухай, үйлдвэрт ажилладаг тухайгаа, дараа жилийн 3 сард Хятад руу явж 2 жил суралцах болсон тухайгаа хэлэхэд хичээнгүйлэн сонсож билээ. Тэр өдрөөс хойш бид хоёр хичээл болгоны дараа явж кофе ууж ярилцдаг боллоо.
Өдөржингөө үйлдвэрт ажиллах хүнд бас нэг л хэвийн уйтгартай тийм болохоор долоо хоногийн 2 өдөр хичээл тарсны дараа түүнтэйгээ хамт цагийг зугаатай өнгөрүүлэхийг боддог болов. Бид цаг хором мөч бүрийг аз жаргалтай, дотно, сонирхолтойгоор өнгөрүүлдэг болсон юм.
Би түүнд өөрийнхөө сэтгэлээ нээхэд түүний минь царай нь бага зэрэг улайчихаад ичингүйрэн царайгаа нууж билээ. Би дандаа охидын сургуульд явдаг байсан, мөн хичээлээс гадуур ямар нэгэн үйл ажиллагаанд тэр бүр оролцоод байдаггүй гэхдээ хятад хэлний хичээлдээ явах мөн чамтай ярилцаж суухдаа үнэхээр дуртай болсон. Энэ хэдэн сар маш хурдан өнгөрлөө. Бид хоёрын ч харьцаа өдөр ирэх тусам улам л дотно болж бид сайхан найзууд болсон. Хичээлийн дараа уулзахаас гадна амралтын өдрүүдэд кино үзэх эсвэл хотоос зайдуу салхинд гардаг. Тэр үед яг л бал сараа өнгөрүүлж байгаа юм шиг байсан. Бусад хүмүүс чи бид хоёрыг гэрлэсэн хосууд л гэж бодож байгаа байхдаа. Энэ хором мөчүүд миний амьдралын хамгийн сайхан үе байлаа гэж хэлэхэд нь миний зүрх хичнээн их догдолсоныг би өөрөө ч мэдэхгүй юм.
Хятад явж сурах өдөр минь ойртоод л бид 2 бие биедээ улам бүр татагдаад л байдаг. Нэг өдөр энэ асуудлын талаар ярилцлаа. 3 сар болохоор би хятад явна шүү дээ чи намайг хүлээж чадах уу гэж би түүнээсээ асуухад тэр минь: 2 жил? Ийм урт хугацаанд бид хамт байхгүй байх нь шүү дээ, энэ урт хугацаанд юу болох, яаж өөрчлөгдөхийг хэлж мэдэхгүй юм, чи 2 жилийн дараах зүйлийг таамаглаж хэлж чадахгүй шүү дээ гэж билээ. Мэдээж түүний минь хэлдэг зөв. Хожмын нэг өдөр бид хоёрын салах цаг ирнэ гэдгийг мэдэж байх нь зовлон гунигийг урин дуудаад ч байх шиг. Бидний хамт байх цаг өдөр ирэх тусам багасаад л надад үл үзэгдэх дарамт бухимдал нэмэгдээд бодох бүрт тарчилж байлаа.
Нөгөө хүсээгүй өдөр ирлээ. 3 сарын 1. Би явах боллоо. Тэр намайг онгцоны буудал дээр гаргаж өгөхөөр ирсэн юм. Бид цагаасаа эрт ирсэн байсан учир бидэнд бага ч болов хамт байх хэсэгхэн хугацаа оногдсон. Хоёулаа хүлээлгийн танхимд нэг ч үг солилгүй дув дуугүй сууж байж билээ. Яг тэр үед би чамаас албан ёсоор гэрлэхийг гуйвал чамайг зөвшөөрөхгүй байх гэж айгаад, эргэлзээд, яаж хэлвэл зөв болох, яаж хэлвэл чамд дээр болохыг зөндөө удаан бодоод бодоод олоогүй юм даа. Чи намайг түрүүлж үг дуугарахыг хүлээж л байсан байх даа. Тэр үед гэнэт 9630 чиглэлийн онгоцоор хятад явах зорчигчид ирж бичиг баримтаа шалгуулахыг санууллаа. Би онгоцонд сууж байгаагүй, анх удаа гадаад орон руу гарах гэж байгаа учраас тэнэг л юм шиг түүнийгээ хүлээж байгаарай би удахгүй бичиг баримтаа шалгуулчихаад хүрээд ирье гээд л орхиод явчихсан. Тэгээд бичиг баримтаа шалгуулчихаад эргээд явах гэтэл цагдаа явуулдаггүй та нэгэнт орсон бол эргэж гарж болохгүй гээд би түүнд тэр намайг хүлээж байгаа би хайртай хүнээсээ гэрлэхийг гуйх гэж байгаагаа хичнээн хэлээд ч нэмэр болсонгүй. Тэр намайг гаргасангүй. Онгоц аажмаар хөөрч байлаа. Тэр миний суусан онгоц руу харж байгаа болов уу? Намайг яагаад өөр дээр нь эргэж ирэлгүй яваад өгсөнийг ойлгож байгаа болов уу? Тэр юу гэж бодож байгаа бол гэсэн бодол л миний толгойд эргэлдэж намайг зовоож байлаа. Би үнэхээр тэнэг, үнэхээр тэнэг юм аа.
Хагас сарын өмнө надад нэг захиа ирсэн.
Нээгээд унштал би чамайг хүлээнэ ээ гэсэн ганцхан л өгүүлбэр байсан юм даа.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 56
Хайрыг орлуулж болох уу? Бүх зүйл хиймэл
2011 оны 10-р сарын 18 Нийтэлсэн DarkLight0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 67
Би хип хоп сонсдог хөн хөн хөн хөөн кк
2011 оны 10-р сарын 14 Нийтэлсэн DarkLight
Аавын хүүтэй адилхан энэ эр хүний заяа
Айлын охидыг уйлуулж дуулуулж дурлуулж өссөн 18тай бацаан байлаа
Гэгээн цагаан өглөө сэтгэл нэг л уйтай
Миний найз охин миний гэнэн хайранд пологдоод
Би найз охиноо хайраар дутаагаагүй гээд гологдоод
Хаяа би харуусан суух юм
Хар ус уух нь ч бий хамгийн мууг нь ч хийнэ.
Дайсантайгаа нөхөрлөнө дайсантайгаа хамтрана
Даанч шударга бус ямар ч утгагүй
Та нарыг баярлуулах болно би тун удахгүй
Хүнээ байсан хүмүүсээр хогийн сав мэт дүүрсэн
Үнэнийг нууж худлыг дөвийлгөсөн хоосон ертөнцөд
Өөрийгөө сайн хөгжүүл нэг шат ахиул
Зөвхөн би гэдэг бол муу зуршил
Би-ийн ард Д үсэг нэмчүүл тэр нь оршил
Гэтэл залуу насыг алдаагаар нь хүлчээ л
Хүсэл мөрөөдлийг нь хатуу бүхнээрээ түлхээ л
Энэ хорвоо хожимдсон сургаалаар хүнийг гэсгээнэ
Хожимдсон ухаарлууд яг одоо тэс гэнэ
Хүссэн хүсээгүй өөрийн хуулиа тэр мөрдүүлнэ
Нөхдүүдээ яахуу энэ муу хахир хатуу хорвоог
Хийсэн гэм нүглийг минь уучилж өршөө гэж бурхны өмнө шөнө
Өглөө нь ахин наран гийхийг хүлээн орондоо хөрвөөнө
Хүн шиг амьдрахын тулд яах ёстойг мэдэж байна арайхийн
Гутрахав юундаа
Бодолцоод үз бид бол нэгэн бие
Босоод хамтдаа зөв зүйлийн төлөө бүхнийг хийе
Алив бос хамаа алив бос хамаа
Амьдрал өөдөө зүтгэе
Алив сонс хамаа
Бүх л сайн сайхны төлөө гараа өргөе
Юунд ч санаа бүү зов амьдрал бол SHOW замаасаа хазайлгүй яв
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 56
Өдөр бүр ядаж нэг дуу сонсож, уран зураг үзэх буюу мэргэн үг ганцыг ч болов уншиж байх хэрэгтэй
2011 оны 05-р сарын 24 Нийтэлсэн DarkLight
Би аль болохоор бага унтдаг.Намайг унтаж
байхад бусад хүмүүс ажиллаж байгаа гэж бодоход өөрийн эрхгүй босоход хүрдэг Даниэль Ларон
* * *
Би азын тэнгэр байдаг гэдэгт хатуу итгэдэг, их ажиллах тусам их аз дайрдгийг би анзаарсан. Томас Жеферсoн
* * *
Өөр бусдыг хүн гэж үздэг болсон тэр
цагаасаа л чи өөр хүн болж эхэлнэ
Гетё
* * *
Тэнэг ярьснаас ухаантай жимийсэн нь дээр. Публилий Сир
* * *
Хэл бол цахиур, үг бол оч юм. Нийлээд түймэр асааж мэднэ. Болгоомжтой ярьцгааж бай, та минь. Э.М.Капиев
* * *
Амьдрал гэдэг бидний туулж өнгөрөөсөн өдрүүд биш ой тойнд үлдэж хоцорсон тэр өдрүүд юм. Петр Павленко
* * *
Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Людвиг Виттенштейн
* * *
Уншсанаар хүн юмсыг мэдэж авдаг, ярилцсанаар гүйлгээ ухаан суудаг, бичиж дадсанаар алдаа гаргахаа больдог. Ф.Бэкон
* * *
Эмч хүнд гурван зэвсэг бий. Өвс, мэс, үг. Ибн сина
* * *
Дурлал бол завтай хүний ажил, ажилтай хүний зав чөлөө. Эдвард Бульвер-Литтон
1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 74
“ Тэнэгvvд нь vлдэж цэцэн нь явчих юм даа “
2011 оны 05-р сарын 08 Нийтэлсэн DarkLight 

Тэр хvнийг явчихаар ач гавьяагий нь
Би ч ойлгосон юм.
Биш нь ч ойлгосон юм.
“ Тэнэгvvд нь vлдэж цэцэн нь явчих юм даа “
БИ
(Ирээдvйд илгээх захидал)
Залуу насны цусыг, хєгшрєх насны хєлсийг
Зарцуулж дусал дуслаар нь тоолсон.
Зарим нь оносон, зарим нь алдсан, зарим нь бvр тєєрсєн
Задгай шvлгvvд бол та нарын юм !
Та нарт єргєх миний бэлэг
Та нарын эрин vед тєлєх миний тєлбєр
Та нарын нийгэмд тавих миний
Тайлан илтгэл, танилцуулах хуудас, хєшєє дурсгал мєн.
Эгэл ардын эгэл шvлгэнд минь
Эсгэсэн оёсон гоёл байхгvй.
Эрээлсэн будсан чимэг байхгvй
Эрээгvй бялдуучлал, гvтгэлэг байхгvй.
Энд миний дотоод ертєнцийн
Эхлэл тєгсгєл, эвдрэл хєгжил, хур тогтоц бий !
Буруу ч бай, зєв ч бай
Бусад хэний ч гаргаагvй
Будаагvй
Будгийг нь халцлаагvй миний єнгє бий !
Миний шvлгийн цар
Миллиметрээр ч юм уу, километрээр ч юм уу
Нарийн єргєн ямар хэмжээг хамарсан байваас
Намайг харах телевизийн дэлгэц тэр !
Оршил буюу омгорхол дууслаа
Одоо намайг харцгаа !
1. Миний нэр
Євєг минь Монгол, омог минь Боржигон
Овог минь Ренчин, єєрєє би Чойном.
Хvрдний маань шиг энэ зургаахан vсэг
Хvлээх газрын цонхны тоосон дээр байлаа.
Хvндлvvлж номын нvvрэн дээр,
хараалгаж ялын тогтоол дээр байлаа.
Хvvхний аманд заримдаа тарни болсоор
заримдаа хараал болсоор
Хvнд цагт нь мєнгє болж ч явлаа
Хvvхдэд нь овог болж ч явлаа.
Хэрэгцээний бутархай мєнгє шиг
Хээгvй мєртєє чухаг нэр болж
Жараад оны эхээр Улаанбаатарын
Жаал хvvхнvvдийн халаасаар дvvрч байлаа.
Хот газрын хагссан залууст
Хоолны оронд хоол, цайны оронд цай болж
Ганц номны минь тєлєє хоёр залуу
Гараа тулгартал зодолдож байлаа.
Оюутан дvv нар миний нvдээр
Олон хавар хийрхэж явлаа.
Олон vдэшлэг дээр миний нэр
Одтой барилдсан бєх шиг цоллуулж явлаа.
Орох бороо шиг алга ташилтаар шагнуулж
Овоо байлаа.
Одоо ч хуучраагvй байна.
Олон арван, зуун, мянган жилийн хойно ч
Огцорч бvv хуучраасай гэж
Энэ зууныхаа нэрийн ємнєєс
Эрхбиш би хvсэх байна.
2. Аав бидэн хоёр
Нэрийг минь хайрласан хvн – Аав
Нэгэн биеийг минь заяасан хvн – Аав
Нээгдэж амжаагvй єргєст цэцгийг орхиод
Нэн эрт явсан – Миний Аав !
Цанид номын тарнийн vсгээр
Цаст Гималайг давуулан авчирсан
Хvн бvхэнд байдаггvй нэрийг баруун чих минь
Х.Цэрэнсодном бус Гилогринчинээс
Хэлж єгсєн юм гэсэн
( Санавал аав минь тэр зvгийн номд
Саяхны оюутнаас арай дээр байсан байлгvй )
Сар жилvvд тэр vеэс хойш улирсаар
Сахал ургаж би гучин намрыг vджээ.
Эргэж бодоход миний бага нас
Эрээн бараан болоод уйтгар гуниг ихтэй
Илчилгvй нvvдлийн зэрэглээт зам дээр
Эрт єнчирч орой бойжсон байна.
Аав минь, хєєрхий аав минь
Амьдрал хэмээх сархдын
Алтанхан аягыг та
Арай эрт хємєрч дээ !
Эрт намайг орхиж
Ээжийг дvv нарыг минь орхиж
Эдvгээ би орхисон настай чинь чацуу болоод
Эл зэрэмдэг шvлгийг хэлхэж сууна.
Алаг vрийн элэг євєрлєсєн болохоор
Аавдаа би эгэлгvй хайртай билээ
Анх vзсэн ертєнц минь гучин хэдэн он болохоор
Аав бид хоёр нэгэн гэрт багтсангvй.
Эрхэлж суусан чулуун тоглоом дээрээс минь
Эцэг бид хоёр хоёр тийшээ явсан юм.
Эргэж тэр хvн ч харсангvй, эргэж би ч харсангvй …
Эргэж сvvлд харахад тэр хvн алга байлаа.
Ємнєх vедээ би
Єстэй тєрсєн ч юм уу.
Сэлгэж vлдсэн vеийнхэндээ аав минь
Сэтгэл дундуур ч байсан юм уу.
Нарийн юмыг нь би ч залхуугvй сvйтгэж
Намайг эцэг минь залхуугvй шийтгэж
Эцсийн эцэст цэрэг суран бvсний
Эр цунгийн зузаан хавдрууд vлдээгээд
Энэ биеийг минь долоохон насан дунд
Ээж дvv нарыг минь олоохон гачаал дунд
Эх орноо дэлхийн дайны сvvдэрт
Гучин долоохон насандаа орхисон.
Тэр хvнийг байхад ач гавьяагий нь мэдсэнгvй
Тээршээж бараг ад vзэхэд бэлэн байсан
Тэнэг дуулгаваргvй балчир нас минь .
Аавыг
Амьсгаа хураасан 1943 оны гантай намар
Алс єрнє зvгт Курскийн их тулалдаанд
Ажилчин тариачны хvvхэд
Аричуудын ган болд хоёр хутгалдаж
Азай буурал Европ нойр хоолгvй чичирч байхад
Арай эртдэж хугацаа нь дууссан юм.
Адайр тэнэгхэн балчир нас мину !
Тэр хvнийг явчихаар ач гавьяагий нь
Би ч ойлгосон юм.
Биш нь ч ойлгосон юм.
“ Тэнэгvvд нь vлдэж цэцэн нь явчих юм даа “ гэж
Амьдад нь хэрэлдэж муулж явсан хvн
Алгаараа нvдээ арчсан гэдэг.
Алган дээр нь
Арвайн vрэн чинээ доголон нулимс
Байсан ч юм уу
Байгаагvй ч юм уу –
Бvv мэд !
Байсан л байх болтугай.
Харин тэр хvнийг явчихаар
Ханат гэрийн минь хоймор тал
Харлан хонхойх шиг болсон юм.
Айл хот даяар тэр хvний
Аргилдуухан дуу нь vгvйлэгдэж
Айл хотлоороо єнчрєх шиг болсон юм.
Хээрийн бэлчээр сумын нутаг
Хээр морин дээр
Хэлтгийдvvхэн суусан тэр хvнээр дутаж
Хэсэгтээ євєл болж єгєхгvй удаж
Мэгдрэхдээ
Мэнэрсэн тэнгэр манарсан газар хоёр
Мэгшин гиншин орилох шиг
Мичин жилийн их зуд болсон юм.
Байгаль хэмээх догшин эцэг
Баллуураараа
Балрын зуршил
Баячуудын омог дээрэнгvй зан
Хоттой малыг нь
Хоёр зуун сая хvргэ ! гэсэн тушаалтай хамт
Арчаад єнгєрсєн юм.
Адилхан дааруулж
Адилхан єлсvvлж
Алсын энэ нийгэмд
Овоо дєхvvлж єгсєн юм.
Олоон хvний
Омгийг нь дарж єгсєн юм.
Хvнийг муу хэлэх нь бус би ч гэсэн
Хvvхэд байхдаа
Олон удаа аавыгаа уурлуулсан
Одоо гучин жилийн хойно магтаж сууна.
Хаа ч гэсэн
Хэзээ ч гэсэн, хэнийг ч гэсэн амьдад нь
Харааж
Хавчиж
Хардаж
Хазайлгаж
Хажуу бєєрнєєс нь
Єр хонгоноос нь, улнаас нь ухаж ухчихаад
Yхэхээр нь
Yvрд садаа болохгvй болохоор нь
Єєрєєс нь урьтаж талхыг нь идэж чадахааргvй болохоор нь
Єргєн олонд
Арай дємгvvр харагдахгvй болохоор нь
Ганц vгээр хэлбэл магтаал гарзгvй болсон цагт
Гай ч болохгvй, нэмэр ч болохгvй болсон цагт
Гашуудаж
Газар хотойтол магтдаг юм байна.
Yгvй ээ !
Yхсэн хvнд нэхэн олгох
Yнэгvй алдар, vнэгvй магтаал хэрэггvй.
Yнэн л хэрэгтэй !
Хvнийг хэнийг ч гэсэн vхэхээр нь
Хрущев шиг авсыг нь ухахгvй л байвал болоо !
( Чадалтай бол амьдад нь товлоно биз
Чадалгvй бол хохь нь )
Авсаа тонуулсан тэр сахалт хvн шиг
Аав минь тийм том гавьяатан биш
Амьтанд хал балгvй
Ард хvн байсан юм.
( Амьтанд хал балгvй явна гэдэг vнэндээ
Айхтар том гавьяа юм шvv ! )
Хооронд маань яс хаясан тэр цаг vеийн
Хол явахгvй мунхруулал арилж
Хожуу би аавыгаа ойлгож
Хосгvй єрєвдсєн юм.
Аав минь эгэл нэгэн боловч
Ааваас цааших бvх vеийг харах
Аргагvй “миний цонх” тэр хvн билээ.
Тэр хvнээр би хорьдугаар зууны эхэн vеийг харж
Тэр хvнээр би арван есдvгээр зууныг харж
Тэмцэл, цєхрєл, Амарсанаа, Чингvнжавыг харж
Тэнvvн говийн ухаантан Равжаа хутагтыг харж
Тэмvжин, Аттиль, Эртний Дорно дахиныг харж
Тив дэлхийнхээ vсэн буурал эринийг
Хvн тєрєлхтний хvvхэд vетэй нь ойлгоном !
3. Залуу нас мину !
Єнцєг нь мєлийсєн хиртэй ёотонгоо харамлаж
Єсєхєд минь сульдаа, улаан эсэргэнэ, хамуу томуугаа
Єгч гийгvvлсэн
Єнєєх дайны хvнд жилvvд
Єнєєх зуд турхант євлvvд
Єнчрєл, нvvдэл
Єлсєх, ядрах, бусдад ад vзэгдэх …
Бас хvнд vрчлэгдэх бvгдээрээ нийлээд
Балчир насыг минь тас огтолсон юм.
Балчир насыг минь тас огтлоод
Бага насыг алгасаад, залуу насыг хvчээр залгасан юм.
Гундуухан сэтгэл, гандуухан цогцсонд
Гутал нь цоорхой, дээл нь ноорхой
Инээд хvрмээр тэр залуу нас
Уур хvрмээр эрт эхэлсэн юм.
Уурлахдаа би :
Уурга дааж ядан, эргэцээ мориндоо мордож ядахдаа
Ус багатай худаг дээр цангасан малыг цатгаж ядахдаа
Урж идчих шахсан тахилчийн Очирын Бvтэдмаагийн
Уруул vг хоёрыг дийлж ядахдаа
Урмыг нь, хvслийг нь хангаж ядахдаа
Увайгvй энэ хорвоогийн
Учрыг нь олж ядахдаа
Улсын нvднээс далд
Уйлж явсан юм …
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 46